Өчигдөр өдөр өмнөх өдрөөсөө ихэнх нутгаар 1-16 градусаар дулаарчээ

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр  Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгий, Ховдын зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн хойд, хэсгээр 1-31.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 31 см, Хяргас 20 см, Завханы Баянтэс 18 см, Тосонцэнгэл 16 см, Их-уул 14см, Түдэвтэй 12см, Цагаанчулуут 10см, Баян-өлгийн Ялалт, Дэлүүн 10см, Хөвсгөлийн Их-Уул 15см, Чандмань-өндөр 11см, Жаргалан, Эрдэнэбулган 10см, Булганы Баян-агт 13см, Өмнөговийн Номгон 10см, Хэнтийн Дадал 13см, Баян-овоо 11см, Биндэр 8 см зузаан цастай байна. 

Тунадас: Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн баруун хэсгээр, Увс нуурын хотгороор 0,0-1,6 мм цас орж, бусад нутгаар цас ороогүй байна. Үүнээс хамгийн их нь Баян-Өлгийн Дөчинжилд 1,6 мм цас орсон байна.
Температур их: Өчигдөр өдөр өмнөх өдрөөсөө ихэнх нутгаар 1-16 градусаар дулаарч Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -12...-18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим,Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -5...-11 градус, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +3...+10 градус, бусад нутгаар +2...-4 градус байсан байна.
Температур бага: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-12 градусаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голуудын хөндийгөөр -19...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Хараа, Онон, Улз голын хөндийгөөр -12...-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр      -4...+2 градус, бусад нутгаар -5...-11 градус хүйтэн байв..
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос 3-8 м/с. Өчигдөр өдөр -5...-7 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -13...-15 градус хүйтэн байв.
Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store